Шууд Chart

Мансууруулах бодисоос хүүхдээ хамгаалах зөвлөгөө

2016-10-21 16:07:54

Эцэг эхийнхээ урмыг хугалахаас айдаг хүүхдүүд хар тамхи хэрэглэдэггүй болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс аав ээжүүд хар тамхи, мансууруулах бодисын талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцахыг зөвлөе. Илүү эрт байх тусмаа сайн.

1. Хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж, дотно бай

Учир нь та хүүхдээ илүү сайн мэдэж, ойлгосноор түүнийг зөв хүрээлэл, найз нөхөд рүү чиглүүлж чадна.

2. Хүүхдийнхээ дуртай зүйлсийг хийж, цагийг хамтдаа өнгөрөө

Түүнчлэн түүний оролцож буй уралдаан тэмцээнд дэмжлэг үзүүлээрэй.

3. Дүрэм тогтоож, түүнийг мөрдүүл

Учир нь дүрэм тавьдаггүй эсвэл хэт хатуу шаардлага тавьдаг эцэг эхтэй хүүхэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх нь их байдаг.

4. Өөрөө зөв үлгэр дуурайл бол

Асуудлыг шийдэх, хөгжилдөх, стрессээ тайлахдаа үргэлж зөв аргыг эрэлхийлж бай. Хүүхдүүд эцэг эхээ дуурайдаг.

5. Найз нөхдөө ухаалгаар сонгоход нь хүүхдэдээ тусал

Учир нь найз нөхөд, орчны хүрээлэл хүүхдийн үзэл бодолд нөлөөлдөг.

6. Хүүхэдтэйгээ хар тамхи, мансууруулах бодисын талаар ярилц

Эхлээд өөрөө хар тамхи, архи, тамхи түүний төрлүүдийн талаар мэдээлэлтэй болсны дараа хүүхдэдээ тайлбарлаж, хор уршгийг нь ойлгуулах хэрэгтэй.


Мансууруулах бодисоос хүүхдээ хамгаалах зөвлөгөө  
Үзсэн: 1529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [202.179.29.xxx] 2016-10-22 10:25
хар тамхи гэсэн ойлголтыг үндэстний санах ойгоос устгаж хаях хэрэгтэй. энэ зөвлөмжийг дэмжиж байна харин өөр бусад зөвлөмжүүдийг уншиж байсан хар тамхийг битгий хэрэглэ гэж байгаа мөртлөө л ингэж хэрэглэдэг ийм нэр төрөлтэй байдаг ийм үйлчилгээтэй ийм газар ургадаг ийм хэлбэр дүрстэй ингэж оруулж ирдэг ийм ийм хүмүүс хэрэглээд байна гээд сурталчилаад байх юм. энэ бол санаатай үйлдэл. болохгүй гэдэг нэрийн сурталчилаад байна шүү дээ. олны танил хүмүүс их хэрэглэдэг гэх юм зурагтаар гудамжинд зарж байгааг хээв нэг харуулах юм. ядаж байхад монголчууд поошиг тэвэрсэн харуудыг дуурайхдаа сурмаг гэж яана

Бидэнтэй нэгдээрэй