Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 304 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 231 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч, 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 34 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал:
1.БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, “Гжель”-ийн хойд замд марк, дугаар тодорхойгүй авто машины жолооч нь Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Maz 215067 О жолоочтой автобустай мөргөлдөж зорчигч 15 настай эмэгтэй Б гэмтсэн ба жолооч ослын газрыг орхиж явсан.
2.ЧД-ийн нутаг Сурагчийн 49-р гудамжинд Н жолоочтой H.Verna маркийн авто машин онхолдож жолооч 57 настай эрэгтэй Н –ийн амь нас хохирсон.
Орон нутагт:
1.Төв аймгийн Сэргэлэн сум, Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн 101 км шонгийн орчим Жаргалан гэх газар асфальтан замд N.X-Тrail маркийн Э жолоочтой авто машин онхолдож жолооч 74 настай Э-ийн амь нас хохирсон.
Гэмт хэргийн шинжтэй есөн мэдээлэл бүртгэгджээ | ||
Үзсэн: 1388 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.