![](/uploads/201310/news/thumb/3524edfd760618737f13be25c04e4b91_x3.jpg)
Монгол орны ихэнх нутгаар цас орсноос зарим аймагт онцгой байдал зарлажээ. Өнгөрсөн шөнө Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр цасаар шуурч хоносон бөгөөд өнөөдөр мөн Сүхбаатарын нутгаар, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга үргэлжилж байна.
Тус аймгуудад мал осгосон, малчид сураггүй болсон дуудлага сум бүрээс ирж, аврагчид нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Ирэх өдрүүдэд ч цас үргэлжлэн орохыг цаг уурчид мэдээллээ. Харин маргаашнаас ихэнх нутгаар бага зэрэг дулаарах төлөвтэй байна.
Ихэнх нутгаар бага зэрэг дулаарна | ||
Үзсэн: 1461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.