![](/uploads/201310/news/thumb/cadbdebe64fee34816ee068310a5a2bc_x3.jpg)
09:00 цагт Улаанбаатар зочид буудлын, Хөх Асар хурлын танхимд Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны харъяа үндсэн нэгжийн үйлдвэрчний эвлэлийн хороодын идэвхтэн, сонгуультнууд мөн үйлдвэрчний эвлэлгүй компани, ААНБ-ын төлөөллийн нийт 75-80 хүний сургалт болно. Холбоо барих:99027019
10:00 цагаас Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Хүүхдийн найрал дууны уралдаант наадмын төгсгөлийн шатны шалгаруулалт Монголын хүүхдийн ордонд болно. Эхний шатнаас шалгарсан Нийслэлийн 9-н дүүргийн шилдэг 22 хамтлаг оролцож шилдгээ тодруулна. Холбогдох утас: 99045255
11:00 цагт ШУА-ын хүрээлэнгийн 1-р байранд /офицерт/ “Ардын аман зохиол, үлгэр, туульсын гар бичмэлийг дижитал хэлбэрт шилжүүлэх” төслийн нээлт болно. Холбогдох утас: 88008075
11:00 цагаас “Чингэлтэй дүүргийн Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн” МҮЭСТО-нд болно. Холбогдох утас: 99086365
11:00 цагаас сүүлийн үеийн хяналт шалгалтуудын талаар хэвлэлийн бага хурал ШӨХТГ-ийн хурлын зааланд эхлэнэ. Холбогдох утас: 91021020
11:00 цагаас Нийслэлийн 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал”-тай худалдаа зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулах хэвлэлийн бага хурал Хангарьд ордоны 6 давхарт болно. Холбогдох утас: 96586689
11:00 цагаас Хүүхдийг Ивээх Сан “Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар хүүхэд гэмтэх, эндэх ёсгүй” хэмээн уриалж, Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж байна. Холбогдох утас: 11-329365, 329371
11:00 цагт МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд “Монгол бөхийн нэвтэрхий толь” түүхэн бүтээл хэвлэгдэн гарсантай холбогдуулан МҮБХ-оос хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд МҮБХ-ны тэргүүн МУСГЗ Р.Нямдорж, дэд тэргүүн МУУГЗ Д.Данзан нар оролцоно.
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.