Шууд Chart

Сургуулийн өмнөх насны гурван хүүхэд зам тээврийн осолд оржээ

2016-10-24 18:14:22

Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 618 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 25 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 29 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 91 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Эмээлтийн зам, МТ ШТС-ын баруун замд T.Landcruiser маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 27 настай эрэгтэй Б- г мөргөж амь насыг нь хохироосон.

ХУРД ИХСЭХ ТУСАМ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРАХ МАГАДЛАЛ, ОСЛООС УЧИРЧ БОЛОХ ХОХИРОЛ ИХЭСДЭГ.


Сургуулийн өмнөх насны гурван хүүхэд зам тээврийн осолд оржээ  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй