Өнгөрсөн амралтын өдөр “Тэнгэрийн тод тамга” ТББ-аас санаачлан ТВ9 телевиз, “Чүү морио” фэйсбүүк групп, “X zone” Paintball клуб хамтран хэвлэл мэдээллийнхний дунд Paintball-ын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний нэгдүгээр байрт ТВ9 телевиз орж шилжин явах цом, алтан медалийн эзэн болсон бол II байрт ТВ8 телевиз, III байрыг “X zone” Paintball клубын тамирчид эзэлсэн юм.
Цаашид тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд шилжин явах цомын эзэн болсон ТВ9-ийн хамт олон дараа жилийн наадмыг зохион байгуулах эрхийг авлаа.
“Пайнтбол”-ын аваргуудаа шалгарууллаа | ||
Үзсэн: 1552 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.