![](/uploads/201310/news/thumb/482a69c9c116436e5fb878d204048493_x3.jpg)
Нийслэлийн Засаг дарга “Удирдах хороо байгуулах тухай” А/955 тоот захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг журамлах, 2014-2021 онуудад хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын удирдах хороог байгууллаа.
Тус хорооны даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллах бөгөөд холбогдох агентлаг, хэлтсийн дарга нар гишүүнээр ажиллах юм.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг журамлана | ||
Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.