Аравдугаар сарын 25-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
2016 оны Аравдугаар сарын 25-ны Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 426 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 342 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6. Зам тээврийн осолд сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Баянхошууны зам, 7-р хорооны баруун замд H.Sonata маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Kia Bongo маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй Б гэмтсэн.
2. СХД-ийн нутаг Орбитын зам, Хилчингийн 1-р гудамжны 6 тоот хашаанд H.Sonata маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 03 настай эрэгтэй Ө-г гэмтээсэн.
Зам тээврийн ослын 342 дуудлага бүртгэгдсэн байна | ||
Үзсэн: 1214 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.