![](/uploads/201310/news/thumb/f159b86ab258ec69febe7287c38ab51d_x3.jpg)
Увс аймгийн Завхан сумынхан 1000 тэмээний баяр хийж, хамгийн олон тэмээтэйгээрээ гайхуулдаг бол Хяргас сумынхан ч гэсэн тэмээний баяраа саяхан тэмдэглэжээ. Тэмээн сүргийн тоо цөөрч байгаад сэтгэл зовнисон сумын удирдлага, ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр тэмээний баяр тэмдэглэдэг уламжлал тогтсон аж. Энэ үеэр малчид тэмээн сүргийнхээ сор болсон атан тэмээг уралдуулснаас гадна шилдэг тэмээтэй хос, сайхан тэмээ зэргийг шалгаруулан шагнаж урамшуулсан байна.
Мөн тэмээг уналга ачлага, эдэлгээнд хэрхэн хэрэглэх талаар наадамчдад сурталчилсан байна.
Тэмээний баяраа тэмдэглэлээ | ||
Үзсэн: 1112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.