Шууд Chart

"Хар морьт сахиус"-ыг Гандандамчойлин хийдэд хүлээлгэн өглөө

2016-10-26 12:17:53

"Монголын мэдээ" сувгийн сурвалжлагч Ц.Санчирмаа Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ аймгийн нандин шүтээн болох "Хар морьт сахиус" хулгайд алдагдсаныг Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллан илрүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэхүү нандин шүтээнийг ЦЕГ-аас Хөвсгөл аймгийн Гандандамчойлин хийдэд хүлээлгэн өгсөн байна. Тус шүтээнийг энэ сарын 12-ны өдөр хулгайд алдсан юм.

"Хар морьт сахиус"-ын хамт “Жигжид бурхны мандал хот” гэж нэрлэгддэг эртний зурмал бурхан, “Авид” бурхны зурмал хөрөг, нэр нь үл мэдэх шавар тогтоц бүхий бурхан, шаазан ваар, мөн 20 ширхэг шавар бурхан зэрэг түүхийн үнэт зүйлс хулгайлагдсан байдаг.

Хар морь хөлөглөсөн сахиусыг 1750-иад оны үед Хөх нуураас  Хотгойдын Гэндэн Бээлийн хоёрдугаар хүү болох өвгөн Цүнгаравын гуравдугаар хүү Тообой гүн залан авчирч, Асгатын хүрээний Ахай бээсийн хошууны гол шүтээн болгон залсан байдаг. Түүнээс хойш Мөрөнгийн хүрээнийхэн нийтээр шүтэн биширч иржээ.


"Хар морьт сахиус"-ыг Гандандамчойлин хийдэд хүлээлгэн өглөө  
Үзсэн: 2230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй