Шууд Chart

“Стандарт” банк 140 сая долларын өрөө нэхэж байна

2013-10-23 11:23:55

Өмнөд Африкийн “Стандарт” банк Монгол Улсын Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжилсэн албан тоот илгээсэн байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн мэдээлснээр “ТӨХ болон Хууль зүйн яамнаас хамтарсан ажлын хэсэг гарч, “Эрдэнэт” үйлдвэрийн зээлийн асуудлыг нягтлахаар болсон юм. Гэвч асуудал хүндэрч, ТӨХ-ны мэдлээс гарсан тул Хууль зүйн яамны зүгээс уг асуудлыг Засгийн газарт тавьж хэлэлцүүлэхээр болжээ.

Өнгөрсөн сард уг нэхэмжлэх бичиг ирсэн бөгөөд Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан 109.9 сая ам.доллар зээлэхдээ хуурамч гарын үсэг үйлдсэн гэж мэдүүлж байгаа аж. Гэсэн хэдий ч  “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин удирдлагууд “Стандарт” банкнаас 160 сая ам.долларын шууд зээлийн гэрээ байгуулсан тухай баримт байгаа талаар дэлгэсэн байна. Тус баримтыг үндэслэн манай Засгийн газрыг “Стандарт” банкныхан Арбитрийн шүүхэд  хандах боломжтой юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Стандарт” банк 140 сая долларын өрөө нэхэж байна  
Үзсэн: 1388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
126.64.130.xxx [126.64.130.xxx] 2013-10-23 14:08
манай Засгийн газрыг “Стандарт” банкныхан Арбитрийн шүүхэд хандах боломжтой ene odoo bichig usegt tailagdaagui yum uu haashaa yum

Бидэнтэй нэгдээрэй