Шууд Chart

Найруулагчийн Н.Наранбаатар зүүдэнд ч оромгүй явдлыг толилуулна

2013-10-23 12:20:46

УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар “Надаар тоглосон хайр”, “Бооцоо”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Тэнгэрийн хүү”,   “Үл таних эмэгтэй” ...  зэрэг олон хит бүтээлийн эзэн. Тэрбээр энэ удаад “Зүүдэнд оромгүй явдал” киногоо үзэгчиддээ хүргэх гэж байна. Ихэр залуусын тухай өгүүлэх энэхүү киноны гол дүрд залуу жүжигчин Б.Энхтүвшин, Г.Золзаяа, АЖ Г.Мягмарнаран, СТА Ц.Төмөрхуяг, Б.Эрдэнэцэцэг нар тогложээ.

Харин туслах дүрүүдэд МУГЖ Б.Батзаяа,  СТА Б.Навчаа, Г.Эрхэмбаяр, Б.Баатархүү, “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн, жүжигчин Х.Манлайбаатар, Р.Адъяа зэрэг чадварлаг уран бүтээлчид оролцсон байна. Онцлог нь Н.Наранбаатар найруулагч өөрөө ч кинондоо оролцон тогложээ.  “Зүүдэнд ч оромгүй явдал” энэ сарын 25-ны Баасан гарагт бүх кино театраар нээлтээ хийнэ. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Найруулагчийн Н.Наранбаатар зүүдэнд ч оромгүй явдлыг толилуулна  
Үзсэн: 2469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй