Шууд Chart

Хүн худалдаалах гэмт хэрэг 20 хувиар өсчээ

2013-10-23 12:37:09

Нийслэлийн  цагдаагийн газраас мэдээлснээр он гарснаас хойш 11338 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 22,5 хувь өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд гэмт хэргийн илрүүлэлтийн хувьд 53,5 хувьтай буюу 3,1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Гэмт хэргүүдийн хувьд өмнөх оны мөн үеэс халаасны хулгай 76 хувь, малын хулгай 61,2 хувь, эд хөрөнгө үрэгдүүлэх, завших хэрэг 47,5 хувь, хулгай 45,8 хувь, булаах гэмт хэрэг 43,6 хувь, хүн худалдаалах гэмт хэрэг 20 хувиар тус тус өссөн бол, ойн тухай хууль, тогтоомж зөрчих гэмт хэрэг 50 хувь, татвар төлөхөөс зайлсхийх 33,3 хувь, хүнийг санаатай алах гэмт хэрэг 19,3, автотээврийн хулгай 16,9 хувиар буурсан байна.

Гэмт хэрэг үйлдэгчдийн хувьд 53,4 хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд эзэлж, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн иргэд өмнөх оныхоос 475 хувиар өссөн гэсэн тоон мэдээлэл байгаа юм.

Мөн 2013 оны эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн улмаас 331 хүн нас барж, 4095 хүн бэртэж гэмтжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүн худалдаалах гэмт хэрэг 20 хувиар өсчээ   
Үзсэн: 3440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй