Шууд Chart

Орон нутгийн хөгжлийн ажил дууслаа

2013-10-23 13:25:40

Увс аймагт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2013 онд 45 ажил шинээр хийгдэхээр болж, нийтдээ 3.7 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Үүнээс 3.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 43 ажлын тендэр зарлаж, 41 ажлын гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулан ажилдаа оржээ.
Оны эхний гуравдугаар улирлын байдлаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 30 ажил бүрмөсөн дуусч, гэрээг дүгнэжээ.
 
Харин ажлын гүйцэтгэл нь 50-иас дээш хувьтай 8 ажил байгаа аж. “Ерөнхийдөө энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын гүйцэтгэл 95 хувьтай явж байна” хэмээн аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас  мэдээллээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Орон нутгийн хөгжлийн ажил дууслаа  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй