Засгийн газраас ирэх онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулж 200 тэрбум төгрөгийг улсын төсвийн төсөлд суулгасан. Харин энэ тал дээр МҮЭ байр сууриа илэрхийлээд байгаа юм.
Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Ирэх жилийнхээ төсвийн төслийг батлахын өмнө ингэж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа нь дэвшил гэж үзэж болно. Гэхдээ шууд л 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж заах нь учир дутагдалтай. Яагаад гэвэл энэ нь илүү тодорхой, задаргаатай байх ёстой. Нийтэд нь бодоод үзэхээр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж ердөө л найман хувиар нэмэгдэх тооцоо гарч байна. Өнөөгийн нөхцөлд энэ нь хангалттай нэмэгдэл болж чадахгүй. Тиймээс бид нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр дээр энэ асуудлыг дахин тавих болно” гэж ярилаа.
Цалин найман хувиар нэмэгдэх нь өнөө үед хангалтгүй гэв | ||
Үзсэн: 2536 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.