![](/uploads/201611/news/thumb/38d2a2f0f3ad109f767f4b56209de4df_x3.jpg)
Франц улсын нийслэл Парис хотноо эрэгтэйчүүдийн мэргэжлийн талбайн теннисний холбооны “Парибас Мастерс” тэмцээн эхэллээ. Дэлхийн шилдэг 48 тамирчин энэ тэмцээнд ур чадвараа сорин өрсөлдөж байна. Тэмцээний эхний тойрогт зохион байгуулагч орны тамирчин Пол-Анри Мэтью дэлхийн чансааны 37 дугаарт бичигдэж байгаа Маркос Багдатистай учраа таарсан. Энэ тоглолт 97 минутын турш үргэлжилж, 31 настай Киприйн теннисч Багдатис 6-2, 6-4-ийн харьцаатай өрсөлдөгчөө 2 үеийн тоглолтод төвөггүйхэн хожжээ. Ингэснээр тэрбээр шилдэг 32-т Болгарын Григор Дмитровтой өрсөлдөхөөр боллоо.
3.748.925 еврогийн шагналын сантай “Парибас Мастерс” тэмцээнд зохион байгуулагч Франц улсаас 11 тамирчин оролцож байна. Эхний шатанд Францын шилдэг тамирчин, дэлхийн чансааны 23 дугаарт эрэмбэлэгдэж байгаа Жиллес Саймон нутаг нэгт тамирчин Юлиан Беннетьютэй учраа таарсан. Энэ тоглолт 3 үеийн турш өрсөлдөөнтэй үргэлжилж, 4-6, 6-3, 6-2-ын харьцаатай Жиллес Саймон өрсөлдөгчөө хожсон. Тэрбээр ингэснээр дараагийн шатанд дэлхийн чансааны 15, Испанийн алдарт Роберто Баутиста Агуттай оноолт таарч байна.
Тэмцээнийг зохион байгуулагч Франц улсын өөр нэгэн тамирчин Бено Пэйри эхний шатандаа Италийн алдарт Паоло Лорензитэй оноолт таарсан. Дэлхийн чансааны 39, Паоло Лорензи энэ өдөр илүү нь байж хоёр үеийн тоглолтод 6-4, 7-6-гийн харьцаатай өрсөлдөгчөө хожсон. 45 дахь удаагийн “Парибас Мастерс” тэмцээн энэ сарын 6-ны өдөр хүртэл үргэлжилж, аваргаа тодруулна.
Талбайн теннисний “Парибас Мастерс” тэмцээн эхэллээ | ||
Үзсэн: 918 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.