Шууд Chart

"Торонто" улирлын 3 дахь хожлоо авлаа

2016-11-02 18:36:16

“Торонто Мэйпл Лифс”, “Эдмонтон Ойлерс” гэсэн Канадын шилдэг багууд энэ өдөр улирлын 10 дахь тоглолтоо мөсөн талбайд хийлээ. 100 жилийн түүхтэй ҮХЛ-т 100 дахь жилдээ тоглож байгаа Торонто хотын багийг залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олимпын аварга, Стенлийн цомын аварга, дэлхийн цомын аварга, Канадын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майк Бэбкок удирдаж байгаа юм. Канад улсын Онтарио мужийн Торонто хотын “Эйр Канада” төвд болсон энэ тоглолтод талбайн эзэд 3:2-н харьцаатай өрсөлдөгчөө хожсон. Тоглолтын үндсэн цаг 2:2-ын харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Улмаар нэмэлт цагт ялагчийг шийдвэрлэж, нэмэлт үе эхлээд 12 секундын дараа 26 настай Канад довтлогч Назем Кадри хожлын гоолыг оруулж багтаа ялалтыг авчирсан юм. Энэ нь түүний энэ өдөр оруулсан 2 дахь шайб нь байсан юм. 2009 оны драфтын 7 дахь сонголтоор Торонтод ирж, үүнээс хойш 7 жил багтаа тоглож байгаа тэрээр энэ улирлын 10 тоглолтод оролцохдоо 5 гоол оруулж, 3 оновтой дамжуулалт өгсөнөөр 8 оноотой лигийг үргэлжлүүлж байна. Харин “Эдмонтон Ойлерс” улирлыг тун амжилттай эхлүүлж, 5 дараалан хожоод байсан ч сүүлийн 2 тоглолтдоо ялагдлаа. Гэсэн ч тэд 15 оноотой өрнөд бүсийг тэргүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Торонто" улирлын 3 дахь хожлоо авлаа  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй