Шууд Chart

"Нийслэлчүүд" дорнод бүсийн 3-р байрт дэвшлээ

2016-11-02 18:41:28

Өнгөрсөн улирлын 82 тоглолтод лигийн 30 багийг амжилтаараа тэргүүлсэн, Александр Овечкин тэргүүтэй АНУ-ын нийслэл Вашингтог хотын баг энэ өдөр улирлын 9 дэх тоглолтоо Канадын “Виннипег Жетс”-ийн эсрэг хийлээ. Сүүлийн 2 тоглолтдоо дараалан алалт аваад байсан “Вашингтон Кэпиталс” тоглолтын эхнээс илүү нь байж, Карл Алзнер , Маркус Иоханссон нар тус бүр нэг гоолыг оруулсан.

Харин тоглолтын 3-р үед талбайн эзэн баг “Жетс”-ээс өдгөө 23 настай залуу довтолгооны хослол Марк Шайфли, Адам Лаури нар дараалан хаалганд шайбыг оруулж, тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлж чадсан. Гэсэн ч 3-р үеийн сүүлийн минутад "Нийслэлчүүдээс" Жэй Биегл улирлын эхний гоолоо оруулснаар багтаа бүтэн 2 оноог нь авчирсан юм.

Ингэснээр Вашингтоны хоккейчид 13 оноотой болж, дорнод бүсийн 3-р байрт дэвшлээ. Багууд энэ сарын 4-ний өдөр Вашингтон хотноо дахин тоглох хуваарьтай байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Нийслэлчүүд" дорнод бүсийн 3-р байрт дэвшлээ  
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй