![](/uploads/201611/news/thumb/c0fdde6fad576ec8279cdb3979e7b5f4_x3.jpg)
“Филадельфи Флайерс” энэ өдөр "Веллс Фарго" төвдөө лигийн 11 удаагийн аварга, алдарт “Детройт Ред Вингс”-ийг хүлээн авч, багууд улирлын 11 дэх тоглолтоо хйилээ. Энэ өдөр багууд мөсөн талбайд ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, үндсэн цагт 3:3-ын харьцаатай тэнцсэн байна. Тоглолтын нэмэлт цагт Филадельфигийн шилдэг довтлогчдын хослол амжилттай болж, Клод Жиругийн дамжуулалтаар Якуб Ворачек хожлын гоолыг оруулсан юм.
Чех довтлогч Ворачек улирал эхлээд 6 гоол оруулж, 5 оновчтой дамжуулалт өгсөн амжилтаар 11 оноотой лигийг үргэлжлүүлж байна. “Филадельфигийн нисгэгчид” ийнхүү “Улаан жигүүрүүд”-ийн эсрэг талбайдаа хийсэн сүүлийн 12 тоглолтдоо дараалан хожлоо. “Улаан жигүүрүүд” хамгийн сүүлд 1997 онд Стэнлийн цомын төлөөх шигшээ цувралд “Нисгэгчид”-ийг хожиж байсан түүхтэй. “Филадельфи Флайерс” улирлын ээлжит хожлоо авсанаар дорнод бүсийн 8-р байрт дэвшлээ.
“Детройт" 1997 оноос хойш “Филадельфи"-г талбайд нь хожсонгүй | ||
Үзсэн: 843 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.