Шууд Chart

2016 оны шилдэг дасгалжуулагчдыг тодрууллаа

2016-11-04 09:01:00

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос 2016 оны шилдэг дасгалжуулагчид нэр дэвшиж буй 10 мэргэжилтнийг олон нийтэд зарлалаа. Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр энэ цаг үеийн шилдэг 10 дасгалжуулагчаас 3-ыг нь сонгон шалгаруулах юм. Харин тэдгээр 3 дасгалжуулагчийн нэг нь 2016 оны дэлхийн шилдэг дасгалжуулагчаар тодорч, 2017 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Швейцарийн Цюрих хотноо шагналаа гардан авах юм. 

Оны шилдэг дасгалжуулагчийн шагналд нэр дэвшигчид:

  1. Крис Коулмэн (Уэльсийн шигшээ баг)
  2. Дидье Дешам (Францын шигшээ баг)
  3. Пеп Гуардиола (Манчестер Сити/Байерн Мюнхен)
  4. Юрген Клопп (Ливерпүүл)
  5. Луис Энрике (Барселона)
  6. Моурисио Почеттино (Тоттенхэм)
  7. Клаудио Раньери (Лестер Сити)
  8. Фернандо Сантош (Португалын шигшээ баг)
  9. Диего Симеоне (Атлетико Мадрид)
  10. Зинедин Зидань (Реал Мадрид)

2010 оноос эхлэн олгож эхэлсэн энэ шагналыг өмнө нь

  1. 2010 он - Жозе Моуриньо (Интер Милан)
  2. 2011 он - Пеп Гуардиола (Барселона)
  3. 2012 он - Висенте дел Боске (Испанийн шигшээ баг)
  4. 2013 он - Юпп Хайнкес (Байерн Мюнхен)
  5. 2014 он - Иоахим Лёв (Германы шигшээ баг)
  6. 2015 он - Луис Энрике (Барселона) тус тус хүртэж байжээ.
Нийтэлсэн: О.Сонинбаяр

2016 оны шилдэг дасгалжуулагчдыг тодрууллаа  
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй