Шууд Chart

Египетэд 3 сарын хугацаатай онц байдал зарлалаа

2017-04-10 15:26:29

Египетэд  өчигдөр  цуврал  террорист халдлага  гарсан байна. Эхний  дэлбэрэлт нь  Гарби  мужийн Танта  хотоын  Мар Гиргис гэдэг  сүмд  болсон. Тодруулбал, сүмийн  нэгдүгээр давхарт хүмүүс мөргөл үйлдэж байх үед  нь дэлбэрэлт болсон юм.  Энэ  дэлбэрэлтийг  амиа золиослогч үйлдсэн гэж цагдаагийнхан үзэж  нягтлан шалгаж байгаа аж.

Мөн  аялал  жуулчлалын томоохон хот Александрияд  2  дахь  дэлбэрэлт нь болсон. Тус хотын цогчин дуганы хаалганы  дэргэд болсон энэ дэлбэрэлтийн уршгаар  хамгийн  сүүлийн мэдээгээр  42 хүн амиа алдсан байна.  Халдлагыг мөн л амиа золиослогч  үйлдсэн  гэж  үзэж  байна.  Сүүлийн мэдээгээр Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Ас Сиси ард түмэндээ  хандаж   мэдэгдэл хийхдээ   улс орон даяар  3 сарын хугацаагаар онц  байдал  тогтоохоор болж  байгаагаа  зарласан.

Гэхдээ  одоогоор  яг хэдийнээс хэрэгжүүлж эхлэх нь бас тодорхойгүй байна.  Египетийн Ерөнхийлөгч мөн  бүх  ард иргэддээ  хандаж шашин шүтлэг,  яс үндэс  гэж хуваагдалгүйгээр  бүгд   улс  орноо хамгаалж, террористуудад  эв нэгдлийг бусниулах боломж олгохгүйгээр сонор сэрэмжтэй байхыг уриалжээ. Египетэд  цуврал халдлага гарсантай холбоотойгоор зарим улс орнууд  иргэддээ хандаж  Синайн хойгийг орхин гарахыг  зөвлөж байна.  Тухайлбал Израйлийн  үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх сөрөх терроризмын товчоо ийм зөвлөмж  гаргаад  байгаа юм.


Египетэд 3 сарын хугацаатай онц байдал зарлалаа  
Үзсэн: 958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй