Шууд Chart

Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2 тэрбумд хүрчээ

2017-05-05 13:39:56

Олон нийтийн цахим мэдээллийн сүлжээн дэх фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 1 тэрбум 940 саяд хүрчээ. Дэлхийн улс орны ойролцоогоор нэг тэрбум 280 сая хүн өдөр тутам тогтмол фэйсбүүк цахим сүлжээнд идэвхтэй ордог гэсэн судалгаа гарсан байна. 2017 оны эхний улирлын эцсийн дүгнэлтээр энэхүү тоог гаргаж авсан юм байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 18 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Энэ тухай тус нийгмийн хамгийн их хэрэглэгчтэй цахим хуудсыг үндэслэгч Марк Цукерберг хэлэхдээ, 2017 он гарснаас хойш фэйсбүүкийн хувьд маш сайхан эхлэл болсон.

Цаашид дэлхийн хамгийн их хэрэглэгчдийг нэгдмэл мэдээлэл, харилцаа холбоотой байлгахын тулд улам хөгжүүлэн хичээнгүйлэн ажиллах болно хэмээн мэдэгдсэн байна. Мөн үүний хажуугаар энэ оны эхний улирлын байдлаар, фэйсбүүкийн нэг хэрэглэгч ойролцоогоор 4,23 америк долларыг тус компанид төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 гаран доллараар өссөн үзүүлэлт гарчээ. Өнгөрсөн оны эхний улирлын байдлаар нэг хэрэглэгчээс гэхэд ойролцоогоор 3,32 америк долларын орлогыг фэйсбүүкэд төвлөрүүлсэн байдаг аж.

Манай гараг 7 тэрбум хүн амтай. Харин фэйсбүүк цахим сүлжээнд 2 тэрбум орчим хүн тогтмол шинэ соргог мэдээ мэдээллүүдээ солилцож, мөн харилцаа холбоогоо сайжруулсаар байгаа. Энэ нь дэлхийн нийт хүн амын 27 орчим хувь нь өнөөдрийн байдлаар фэйсбүүкийг ашиглаж байна гэсэн үг юм. Анх 2001 оны хоёрдугаар сарын 4 нд Харвардын Их сургуулийн оюутан Марк Цукерберг фэйсбүүкийг найз нөхдийн хамт санаачилж, улмаар байнга холбоотой байх зорилгоор сургуулийнхаа дотоод цахим сүлжээнд нэвтрүүлж эхэлсэн байна.

Үүний дараа 2002 оны есдүгээр сараас эхлэн дэлхийн олон нийтийн цахим сүлжээнд нэвтрүүлж эхэлжээ. Марк Цукерберг 2007 онд өөрийн байгуулсан компаниас олсон ашиг орлогоороо дэлхийн тэрбумтнуудын тоонд хамгийн залуу тэрбумтан гэж бичигдэж эхэлсэн байна. Фэйсбүүк гэдэг үгийг англи хэлнээс үгчилэн орчуулбал “нүүр ном” харин утгачилбал “дурсамжийн дэвтэр” гэж орчуулагддаг юм байна. Анх америкийн зарим коллеж, их сургуулийн оюутнуудын ашигладаг дурсамжийн дэвтрээс санаа авсан гэнэ.


Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2 тэрбумд хүрчээ  
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй