Шууд Chart

БНСУ-д өршөөлийн аян үргэлжилж байна

2018-10-14 10:53:04

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өршөөлийн аян өрнүүлж байгаа. Дээрх хугацаанд хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд сайн дураараа эх орондоо буцсан тохиолдолд БНСУ-д буцаж ирэхэд нь хилийн хоригоос чөлөөлөх юм. Харин баривчилгаанд өртсөн иргэдийг дээд тал нь 10 жил хүртэлх хугацаагаар БНСУ-д дахин нэвтрэх эрхийг нь хязгаарлах ажээ.

Түүнчлэн Солонгосын Цагаачлалын албанаас барилга, үйлчилгээний газруудад баривчилгаа, шалгалтын ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд ажил олгосон аж ахуйн нэгжүүд, ажилд зуучлагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна торгууль ногдуулах, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл хатуу арга хэмжээ авах тухай мэдэгдсэн байна.

Оюутан, гэр бүлийн гишүүн зэрэг хөдөлмөр эрхлэх визгүй иргэд хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд мөн албадан нутаг буцаах ажээ.


БНСУ-д өршөөлийн аян үргэлжилж байна  
Үзсэн: 1850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй