Шууд Chart

Хятад улс 2030 онд саран дээрх судалгаагаа эхэлнэ

2018-10-14 11:24:50

Хятад Улс 2030 он гэхэд саран дээр сансрын аппаратаа буулгаж, сарны умард болон өмнөд туйлын бүс нутгийг нь судлах ажлаа эхлүүлнэ гэж тус улсын Үндэсний Сансар судлалын газраас мэдэгдсэн байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дөрвөн шат бүхий дөрвөн төслийг Хятадын сансар судлалын баг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хятад Улсын сар судлалын хөтөлбөр нь 2003 оноос эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн эхний гурван шатны хүрээнд сарны тойрог зам, хэрхэн газардах, сарны гадаргуу, хөрснөөс авсан дээжийг эх дэлхий рүү хэрхэн авчрах зэрэг ажил багтжээ.

Харин дөрөвдүгээр шатны хөтөлбөрийн хүрээнд "Чанье-4" сар судлалын аппаратыг 2018 оны сүүлчээр саран дээр газардуулж, бодит судалгааны ажлыг эхлүүлэх юм байна. Сарны өмнөд туйлын судалгааны ажлын гол зорилго нь сарны хөрсний насжилтыг тогтоож, сарны умард туйлын судалгаа нь саран дээр оршин тогтнож буй эд зүйлсийг олж нээхэд чиглэх аж. Энэ бүх судалгааны дараа саран дээр роботуудыг илгээж эрдэм шинжилгээ, судалгааны байгууламж байгуулан, сансрын нисэгчдээс бүрдсэн судалгааны багийг ажиллуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: CCTV


Хятад улс 2030 онд саран дээрх судалгаагаа эхэлнэ  
Үзсэн: 1413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.42.xxx] 2018-10-14 14:09
муусайн хужаа нар хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө гэдэг шиг чадахгүй байж зүгээр л байна биз дээ..их гүрнүүдийг дагаж далдагнаж өгөх юмаа..

Бидэнтэй нэгдээрэй