Австрали улсад хүнсний гурван томоохон сүлжээ дэлгүүр байдаг.

Эдгээр дэлгүүрийн тухайд нэг удаагийн хүнсний гялгар уутаар худалдан авагчдад үнэгүй үйлчилдэг байснаа больж, тус бүр нь нэг австрали долларын үнэтэй олон удаа хэрэглэдэг даавуун уутаар үйлчилж эхэлсэн. “Австралийн Үндэсний Жижиглэн Худалдааны Холбоо”-ны мэдээлснээр шийдвэр гаргасан өдрөөс хойш
Тус холбооны тэргүүн Стоут “Хэдийгээр бид гялгар уутны хэрэгцээг тодорхой хэмжээнд амжилттай бууруулж чадсан ч жижиг мухлагууд болон хүнсний салбарт түүний хэрэглээ байсаар байна. Байгаль орчин болон ирээдүйнхээ төлөө бидний зайлшгүй хийх ёстой зүйлүүдийн нэг бол гялгар уутны хэрэглээг огт байхгүй болгох явдал юм” гэж ярьжээ.

Хэдийгээр хог хаягдлыг дахин боловсруулдаг боловч гялгар уут нь хөнгөн учир салхинд амархан хийсч хол зай туулан далай, тэнгисийн бохирдлыг бий болгодог.
Төгсгөлд нь гялгар уутны талаар товчхон түүх дурдвал анх 1965 онд Шведийн "Celloplast" компани зах зээлд гаргаж, 1970 онд Хойд Америкт, 1980 оны эхээр дэлхий даяар өргөнөөр хэрэглэх болжээ.
Бэлтгэсэн: Б.Гэрэлмаа
Австрали улс, Сиднэй хот
| Жилд 8 тэрбум орчим гялгар уут далайд хаягддаг | ||
| Үзсэн: 2064 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.