АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Кувейтэд айлчилна. Кувейтийн Гадаад хэргийн яамнаас энэ тухай мэдэгдсэнийг төрийн мэдлийн агентлаг нь уламжилсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сириэс цэргээ гаргаж эхэлнэ гэж хэлсний дараа Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрөгч нэгдүгээр сард Египет, Саудын Араб, Катар зэрэг улсуудад айлчилсан.
Түүний айлчлал Сирийн асуудлаар холбоотнууддаа баталгаа гаргах зорилготой байсан гэж хэвлэлүүд бичиж байсан юм. Гэвч гэр бүлд нь тохиолдсон гашуудлаас болж тэрбээр Ойрхи Дорнод дахь айлчлалаа дундаас нь орхих хэрэгтэй болсон байна.
| АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Кувейтэд айлчилна | ||
| Үзсэн: 671 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.