Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч ард түмэндээ хандан ээлжит мэдэгдэлээ хийнэ

2019-02-20 17:41:45

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын ерөнхийлөгчийн хувиар ард иргэддээ хандан ээлжит мэдэгдлээ хийх гэж байна. Москвагийн цагаар 2 дугаар сарын 20-ны 12 цагт /Улаанбатарын цагаар 17 цагт/ тэрээр үгээ хэлнэ хэмээн Кремль мэдэгдсэн. Владимир Путин өнгөрөгч 2018 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас хойш хийж байгаа анхны мэдэгдэл юм.

Оросын төрийн ордноос түүний хэлэх үгний сэдэв агуулгын талаар зарлаагүй, энэ жилийн мэдэгдэл нь нийгмийн асуудалд илүү төвлөрөх байх хэмээн парламентын гишүүд үзэж байна. Үүнд, ядуурлыг даван туулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, ард иргэдийнхээ эрүүл мэнд аж байдлыг сайжруулах, засгийн газрын үйл ажиллагааг үнэлэх, авлигатай тэмцэх, эдийн засгийн хөгжлийн нөхцлийг бүрдүүлэх зэрэг асуудлууд Оросын ерөнхийлөгчийн мэдэгдлийн сэдэв байна гэж хууль тогтоогчид төсөөлж байна хэмээн Спутник мэдээлжээ. Мөн үүнээс гадна Оросын эсрэг хориг арга хэмжээ, Батлан хамгаалахын төлөв байдал зэрэг гадаад бодлогын асуудлаар үг хэлнэ гэсэн таамаг байгаа. 

Өнгөрөгч 2018 онд Оросын ерөнхийлөгч Владимир Путины ард иргэддээ хандан хийсэн албан ёсны мэдэгдэл 2 цаг гаруй үргэлжилж, Оросын эдийн засгийн хөгжил, батлан хамгаалах чадавх, додд болон гадаад бодлогын зорилтуудын тухай байр сууриа илэрхийлсэн юм.


ОХУ-ын Ерөнхийлөгч ард түмэндээ хандан ээлжит мэдэгдэлээ хийнэ  
Үзсэн: 1196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй