Шууд Chart

Ухаалаг утас, нөүтбүүк зэргийг зайгүйгээр ажиллуулах боломжийг нээжээ

2019-03-05 16:48:18

Ухаалаг утас, нөүтбүүк гэх мэт төхөөрөмжүүдийг баттерейгүйгээр төсөөлөх аргагүй. Гэвч ийм боломжийг бий болгохоор MIT-н судлаачид анхны Wi-Fi сигналыг цахилгаан руу хөрвүүлэх төхөөрөмжийг зохион бүтээсэн байна. Хувьсах цахилгаан соронзон долгионыг тогтмол цахилгаан руу хувиргадаг төхөөрөмжүүдийг “Ректенн” гэж нэрлэдэг. Судлаачид цахилгаан соронзон долгионыг хүлээн авдаг радио давтамжийн антеныг ашигладаг шинэ төрлийн ректеннийг хийсэн юм байна.

Уг радио давтамжийн антенн нь хэдхэн атомын хэмжээний зузаантай 2 хэмжээст хагас дамжуулагчаар хийгдсэн төхөөрөмжтэй холбогдох аж. Хувьсах гүйдлийн сигнал нь хувьсах гүйдлийг цахилгаан электрон хэлхээ юмуу баттарейг дахин цэнэглэхэд хэрэглэгддэг тогтмол хүчдэл болгон хувиргадаг хагас дамжуулагчаар гүйх юм байна.

Ийнхүү баттерейгүй төхөөрөмжүүд нь хаа сайгүй байдаг Wi-Fi сигналыг хэрэгцээт тогтмол гүйдлийн хүч рүү хувиргах аж. Мөн энэхүү төхөөрөмж нь уян хатан бөгөөд том хэмжээгээр үйлдвэрлэгдэх боломжтой юм байна.


Ухаалаг утас, нөүтбүүк зэргийг зайгүйгээр ажиллуулах боломжийг нээжээ  
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй