Японы хойд бүсийн нутгуудад мягмар гарагийн орой 6,7 магнитудын хүчтэй газар хөдөлснийг цаг уурын агентлаг нь мэдээлсэн байна. Одоогоор хүний амь нас эрстсэн талаар мэдээлэл байхгүй ч, 21 хүн бэртэж гэмтжээ. Япон тэнгисийн эрэг дагуу цунамигийн зөвлөмж гаргасныг зогсоогоод байна.
Мэргэжлийн байгууллагынхны хэлж байгаагаар орон нутгийн цагаар мягмар гарагийн оройн 10 цаг 22 минутад Ямагата мужийн эрэгт газар хөдөлжээ. Төв нь далайн гүний 14 км-т байсан гэж судлаачид мэдээлж байна. Энэ үеэр мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Гэхдээ лхагва гарагийн өглөөгүүр Ямагата, Ниaгата, Ишигава мужуудад тогтоосон цунамигийн сэрэмжлүүлгийг цуцалсан байна.
Эдгээрээс Нийгата муж газар хөдлөлтөд хамгийн их өртжээ. Бүсийн хэмжээнд цахилгаан эрчим хүч тасалдсан байна. Албаны хүмүүсийн хэлснээр Нийгата, Ямагата мужуудад нэгэн зэрэг олон мянган хүн эрчим хүчгүй болжээ.
| Японы хойд нутгуудад 6,7 магнитудын хүчтэй газар хөдөллөө | ||
| Үзсэн: 733 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.