Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн ажлаа эхлүүлж байна. Тэрээр орон нутгийн цагаар мягмар гарагт Флорида мужийн Орландо хотоос сонгуулийн ажлаа албан ёсоор эхлүүлж байна.
Оросын хэвлэлүүдэд энэ талаар мэдээлэхдээ, Квиннипэкскийн их сургуулийн мэдээллийг дурдсан байна. Коннектикут мужийн хувийн их сургуулиас явуулсан санал асуулгаар Флорида мужийн сонгогчид АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчид дахин боломж олгохоос илүү сөрөг хүчин Ардчилсан намаас өрсөлдөж байгаа 6 топ улс төрчөөс нэгийг нт сонгохоор байна гэсэн дүн гарчээ.
Гэвч Трамп энэ асуулгын дүнг няцааж, 2016 онд явуулж байсан санал асуулгаар ч, сөрөг хүчний улс төрч Хиллари Клинтоныг ялах магадлалтай гэж байсныг дурджээ.
| АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн ажлаа эхлүүлж байна | ||
| Үзсэн: 707 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.