Мавританы Батлан хамгаалахын сайд асан Мухаммед Ульд аш-Шейх аль-Газуани бямба гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа гэж Үндэсний хараат бус сонгуулийн комиссоос мэдээллээ.
“Ульд аль-Газуани 52, хувийн санал авсан” гэж тус комиссын тэргүүн хэвлэлийн хурлаараа мэдэгдсэн байна. Сонгуулийн ирц 62.66 хувьтай байжээ.
Мавританы одоогийн Ерөнхийлөгч Мохаммед ульд Абдель Азиз гурав дахь удаа нэрээ дэвшүүлэхгүй гэж өмнө нь мэдэгдсэн юм. Учир нь Үндсэн хуулиар гурав дахиа нэр дэвшихийг зөвшөөрдөггүй байна. Гэхдээ тэрбээр дотны нөхөр, хамт алба хааж байсан аль-Газуанийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
| Мавританы Батлан хамгаалахын сайд асан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав | ||
| Үзсэн: 442 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.