Шууд Chart

Хувьцаа эзэмшигчдийн хэтэвч зузаарсаар...

2014-02-25 10:07:57

"Henderson Global Investors" компаниас явуулсан судалгааны дүнгээс үзэхэд 2013 онд дэлхий даяар хувьцаа эзэмшигчдэд олгосон нийт ногдол ашгийн хэмжээ 1.03 их наяд ам.долларт хүрсэн байна. Гэхдээ өнгөрсөн онд олгосон ногдол ашгийн өсөлт маш доогуур буюу 2.3 хувьтай байсан гэж тус хөрөнгө оруулалтын менежментийн компани мэдээллээ. Ямартай ч 2009 оноос хойш өнөөг хүртэл ногдол ашгийн үнэлгээ 43 хувиар өсчээ. "Henderson Global Investors"-ийн тайланд онцлосноор Хятад зэрэг хөгжиж буй эдийн засагтай улс орнуудад хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн өсөлт сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна. Нийт ногдол ашгийн гуравны нэгийг АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд хувьцаа эзэмшигчдэдээ төлсөн бол хоёрдугаарт Европын биржүүдэд бүртгэлтэй компаниуд бичигджээ.

Ногдол ашгийн өсөлт /2009-2013/
Хөгжиж буй эдийн засагтай улсууд – 107 хувь
Ази Номхон далайн орнууд – 79 хувь
Хойд Америк – 50.5 хувь
Их Британи – 39 хувь
Япон – 29 хувь
"Henderson"-ий шинжээчдийн үзэж буйгаар энэ жил ногдол ашгийн хэмжээ дахин өсөх төлөвтэй байгаа ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хувьцаа эзэмшигчдийн хэтэвч зузаарсаар...  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй