Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд уламжлалт, угаалгын хэсгийн барилга баригдаж уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээг бие даан хөгжүүлэх боломж бүрджээ.
Мөн эмнэлгийн хамгийн чухал хэсэг болох ариутгалын тасгийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бүрэн хийж ашиглалтад оруулаад байна.
БОЭТ-ийн уламжлалтын тасгаар жилдээ 6000 орчим хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг. Энэ тоо жил ирэх тусам өсч байгаа учир уламжлалт, сэргээн засах эмчилгээг бие даан хөгжүүлэх зорилтыг тавьжээ. Үүний хүрээнд эрүүл мэндийн яамны 875 сая төгрөгийн санхүүжилтээр 15 ортой уламжлалт нөхөн сэргээх тасаг болон амбулаторийн тусламж үйлчилгээний хэсгийг байгуулсан байна.
Мөн анх 1943 онд байцаагч эмч нэртэйгээр үйл ажиллагаа нь эхэлсэн халдвараас сэргийлэх хяналтын алба өнөөдөр бүсийн оношилгоо эмчилгээний төвд 20 орчим хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж буй. Энэ албаны ажлыг хөнгөвчилж тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бүрэн хийж ашиглалтад оруулсан юм.
Төвлөрсөн ариутгалын барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж, барилгын их засварт 210 сая төгрөг, 13 нэр төрлийн 17 ширхэг тоног төхөөрөмжид 660 сая төгрөгийг зарцуулсан байна.
| Бүсийн оношилгоо эмчилгээний төвд нөхөн сэргээх тасаг ашиглалтад орлоо | ||
| Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.