Шууд Chart

Завхан аймгийн 280 гаруй мянган толгой мал отроор өвөлжиж байна

2021-01-06 13:23:11

Завхан аймгийн нийт өрхийн 40 хувь нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Энэ жил  3.6 сая толгой мал өвөлжиж, хаваржина. Өөрийн аймгийн 18 суманд 180 гаруй мянган толгой мал, гадны найман аймгийн 28 суманд 105 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд өвөлжилт хэвийн байна. Одоогоор дөрвөн суманд 140 тн өвс байршуулсан бөгөөд Баян-Өлгий аймгаас дахин 200 тн өвс татахаар төлөвлөжээ. Сумын аюулгүйн нөөцөд 443 тн өвс, 74 тн тэжээл бэлтгэсэн байна. Харин малчид 12.5 мянган тн хадлан, 935 тн сүрэл, 5.4 мянган тн ногоон тэжээлийг бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэлээ 80.4 хувьтай хангажээ.

Завхан аймгийн нийт бэлчээрийн 25 хувьд нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн. Тиймээс 2020 оны хавар, намар 146 мянга га талбайд бэлчээр хамгаалах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, дөрвөн суманд инженерийн хийцтэй бэлчээрийн худаг гаргасан нь үр дүнгээ өгсөн гэдгийг хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Завхан аймгийн 280 гаруй мянган толгой мал отроор өвөлжиж байна   
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй