XIII зуунаас эхлэн Монголчууд Монгол бичгийг төрийн үйл хэрэгт болон шинжлэх ухааны бүтээл туурвилыг бүтээхэд хэрэглэсээр ирсэн, албан ёсны төдийгүй дэлхийн бичиг соёлын нандин өв юм.
Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний баталгаа болсон Монгол бичгээ сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Булган аймагт “Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх” жилийн аян зарлаж, нээлтээ хийжээ.
Тус аймаг “Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх” жилийн аяны хүрээнд аймгийн хэмжээний төрийн байгууллагуудад шат шатны сургалтуудыг зохион байгуулах, кирилл болон үндэсний бичгийн зөв бичих, албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийг үндэсний бичгээр бичсэн хаягтай болгох зэрэг ажлуудыг зохион байгуулах аж.
Мөн үндэсний бичгийн сургалтын болон хэрэглээний орчныг сайжруулж, хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн үндэсний бичиг сурах нөхцлийг бүрдүүлэх, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэдэд үндэсний бичгийг албан ба албан бус сургалтаар зааж сургах ажил өрнүүлэхээр төлөвлөсөн байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг ажлыг хангуулахтай холбоотой Булган аймгийн төрийн албан хаагчдад Монгол бичгийн хичээлийг зааж эхэллээ.
| Булган аймаг “Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх” жилийн аян зарлажээ | ||
| Үзсэн: 856 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.