![](/uploads/202101/news/thumb/9fc68329fbe0cb6df9285951a1e78917_x3.jpg)
АНУ-д цаасан мөнгө 1700-аад оны үеэс гүйлгээнд орж эхэлсэн хэдий ч түүнийг дуурайлган хуурамчаар, их үйлддэг байв. Харин зоосон мөнгийг дуурайлган хийх амаргүй учраас, АНУ-ын үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд, зоосон мөнгө хэрэглэх ёстой гэж заасан байдаг байна. Ийм ч учраас АНУ-д анхны 1 центийн зоосыг 1793 оноос үйлдвэрлэж эхэлжээ.
Харин 1866 он энэ өдөр, АНУ-ын Конгрессын шийдвэрээр 5 центийн зоосыг хэрэглээнд нэвтрүүлж эхэлжээ. Энэхүү 5 центийн зоосыг 75 хувь нь зэс, 25 хувь нь никель материал ашиглаж хийж эхэлсэн байдаг. Таван центийн зоосны анхны загвар нь 5 хошуу бүхий одоор хүрээлж, туяа цацарч байгаа мэт дүрслэлтэй 1866-1883 он хүртэл цутгаж байсан боловч, 1883 оноос эхэлж, загварыг нь өөрчилж, эрх чөлөөний хөшөөний толгойн загвараар цутгах болжээ.
Таван центийн никель зоос 1866 онд гүйлгээнд гарчээ | ||
Үзсэн: 804 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.