Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтыг 2014 оноос хойш 12 дахь жилдээ, Дархан-Уул аймагт 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн явагдсан тус хөтөлбөрт Дархан-Уул, Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймгаас нийт 125 оюутан залуус хамрагдан, амжилттай суралцаж өнөөдөр /2026.08.10/ тангарагаа өргөлөө.

Залуус 2026.04.30-наас 2026.05.30-ны өдөр хүртэл цэргийн ерөнхий бэлтгэлд, 2026.06.10-наас 2026.08.10-ныг хүртэл цэргийн мэргэжлийн бэлтгэлээр цэргийн 10 мэргэжлээр суралцан төгсөж байна.
Оюутан цэргийн тангараг өргөх ёслолд Батлан хамгаалах яамны дэд сайд Д.Баасандамба, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон албаны бусад хүмүүс мөн оюутан цэргүүдийн гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүс оролцлоо.




| Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө | ||
| Үзсэн: 88 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.