"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монгол Улс оршин тогтнохын нэг үндэс, оюун санааны дархлаа нь эх хэл, өв соёл. Эх хэлээ эрхэмлэн дээдэлж, язгуур шинжийг нь алдагдуулалгүй ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг.
Тиймээс соёлын биет бус өвийг өвлөн, 10 гаруй жил уран зургийг уран бичлэгтэй хослуулан бүтээл туурвиж яваа Г.Жааханхүүг бид энэ удаа онцлон сурвалжиллаа.
Түүний бүтээл бүр дахин давтагдашгүй, байгаль эх дэлхийн хүйн холбоо, өв соёл, түүхийг илэрхийлдэг байна. Эх хэлний дархлаа, уран бичлэгийн онцлог шинж, өв уламжлалын тухай бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.
| Эх хэл, бичгийн соёлоо ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг юм | ||
| Үзсэн: 2255 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.