Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сар бүр дараалан өссөн үзүүлэлттэй байлаа. Харин дэлхийн эдийн засгийн үзүүлэлт саарч байгаатай холбогдуулан энэ оны наймдугаар сард Брэнт маркийн газрын тосны үнэ буурч эхэллээ.
Оргил үед нэг баррел нь 135 ам.доллар болоод байсан газрын тосны үнэ өчигдрийн байдлаар нэг баррел нь 96 ам.доллар болж буугаад байна. Энэ нь манайд дизель түлш болон шатахууны үнэ буурах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид Эдийн засгийн буландаа хүргэхээр бэлтгэлээ.
| Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байна | ||
| Үзсэн: 812 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.