Шууд Chart

Э.Амартүвшин: Нэр хүндтэй шагналыг дааж явахыг хичээнэ

2022-08-27 10:37:32

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Монголын сонгодог урлагийн дэг сургууль, чадвар чансааг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хэмжээний дуучин хэмээн үнэлэгдэн, олон улсад эх орныхоо нэр хүндийг өсгөхөд үнэтэй хувь нэмрээ оруулсан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Энхбатын Амартүвшинд Монгол Улсын Ардын жүжигчин цолыг хүртээлээ.

Тэрбээр өмнө нь Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, 2015 онд Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, Солонгосын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагналыг тус тус хүртэж, дэлхийн хэмжээний дуучин гэдгээ олон улсад үнэлүүлсэн.

Мөн Олон улсын дуурийн найм дахь удаагийн “Дуурийн од” буюу Дуурийн оскар шагналыг хүртсэн юм. Э.Амартүвшин 2016 оноос эхлэн дэлхийн томоохон 10 гаруй театруудтай гэрээ байгуулан ажиллажээ. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. 2022.08.26/


Нийтэлсэн: Moнголын мэдээ

Э.Амартүвшин: Нэр хүндтэй шагналыг дааж явахыг хичээнэ  
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй