"Цагийн хүрд" хөтөлбөр цусны даралт ихсэлтийн хор уршиг, харвалтаас урьдчилан сэргийлэх талаар цуврал сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна. Энэ удаа бид тархины харвалтын дараах эмчилгээний үр нөлөө ямар байдаг тухай сурвалжиллаа. Тархинд цус харвах нь зөвхөн хөгшин хүн эсвэл архаг хууч өвчтэй хүнд тохиолддоггүй, хүн бүр харвах эрсдэлтэй.
Гэхдээ эмчилгээгээ сайн хийлгэж чадах юм бол эдгэх боломжтой гэдгийг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны иргэн н.Цэрэннадмид хэллээ. Тэрээр 2 сарын өмнө харваж ярих, суух чадвараа алдаж байсан. Харин өнөөдөр өмнөх шигээ эрүүл болж чадсан байна.
| Харвалтын дараах эмчилгээг тууштай хийж чадвал үр дүнд хүрдэг | ||
| Үзсэн: 843 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.