Энэ өдрүүдэд Хятадын хэд хэдэн хотуудыг хүчтэй хар салхи дайран өнгөрч байгааг орон нутгийн хэвлэлээр мэдээлж байна. Муифа гэж нэрлэсэн хар салхи одоогоор Хятадын Шанхай хотыг чиглэж байгааг мэдэгджээ.
Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт Хятадын Зэйжан мужид хүчтэй хар салхи дэгдэж, ширүүн аадар орсны улмаас ус зайлуулах далан, шуудуу хальж, иргэдийн хэвийн амьдрал алдагдахад хүрсэн байна. Муйфа энэ онд Хятадад болж байгаа хамгийн хүчтэй салхи ч байх магадлалтайг Цаг уурын мэргэжилтнүүд мэдээлсэн байна.
Одоо Шанхай хотыг чиглэн урагшилж буй хар салхины улмаас тус хотын хувьд метро болон онгоцны нислэгүүдээ зогсоож, шуурга дайран гарахаас өмнө 400 мянга оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх хийгээд байгаагаа мэдэгджээ.
Салхины хурд цагт 125 км байгаа юм байна. Хүчтэй салхины улмаас газарт нуралт, гулгалт үүсэж, гудамж барилгууд усанд автсан талаарх мэдээ байгаа. Гэхдээ хүн гэмтэж бэртсэн талаарх мэдээ ирээгүй байна. Муйфа салхи одоогоор Хятадын зүүн эргийг даган шуурч байгаа юм байна.
| Хятадад хүчтэй хар салхи болжээ | ||
| Үзсэн: 592 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.