Шууд Chart

Дархан-Уул аймагт сурагчдад үйлчлэх автобусны тоог 4-өөр нэмэгдүүллээ

2022-09-15 14:28:28

Дархан-Уул аймаг сурагчдад үйлчлэх автобусныхаа тоог 4-өөр нэмэгдүүллээ. Өмнө нь таван чиглэлд 4 автобус үйлчилдэг байсан бол одоо найман чиглэлд 8 автобус үйлчилдэг болж хүртээмж нэмэгдэж байна.

Дархан-Уул аймаг энэ оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан. Энэ хүрээнд алслагдсан гэр хорооллын хүүхдийг хотын төв рүү аюулгүй, үнэ төлбөргүй тээвэрлэхэд анхаарч байна.

Тус бүрдээ 56 хүүхдийн суудалтай шинэ автобусны түлхүүрийг аймгийн Засаг дарга “Элит хөгжил” компанийн жолооч нарт хүлээлгэн өглөө. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дархан-Уул аймагт сурагчдад үйлчлэх автобусны тоог 4-өөр нэмэгдүүллээ   
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй