Шууд Chart

Дархан-Уул аймагт Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлага хийгдэж байна

2023-07-31 14:44:12

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлага хийгдэж байна. Малтлага өнөөдрийн байдлаар бунханы хойд талд бүтэн хоёр язгууртны хөндөгдөөгүй (арай малтаж гараагүй) оршуулга зэрэгцээ байх бөгөөд бунханы үүдэнд тэдгээрийг дагалдуулж тавьсан хоёр хүн (зарц бараа бологсод бололтой хоёр язгууртан руу харуулж суугаа болон хагас суугаа байдлаар тавьсан бүтэн), 20 гаруй шавар ваар сав болон ан амьтад илэрч олдоод байна.

Малтлага өнөөдөр дуусна гэж Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.


Дархан-Уул аймагт Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлага хийгдэж байна  
Үзсэн: 1676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй