
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзаж, хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны асуудлууд, тэр дундаа улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
Мөн цаашид дээрх төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх, харилцан үр ашигтайгаар хамтран ажиллаж, хамтдаа хөгжих боломжуудын талаар өргөн хүрээнд санал бодлоо хуваалцлаа гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа | ||
Үзсэн: 533 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.