Европын Холбооны Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах санаачилгаас хэрэгжүүлж байгаа 106 төслийн дэмжлэгтэйгээр “GOPA” консорциум, “ISEM” судалгааны хүрээлэн, НҮБ-ын Бүс нутаг хоорондын гэмт хэрэг, хууль зүйн судалгааны хүрээлэн, Терроризмтой тэмцэх зөвлөлтэй хамтран “Хаан шонхор” сөрөг тусгай ажиллагааны бэлэн байдлыг хангах дадлага сургуулийг ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 119 дүгээр анги болон “Чингис Хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн зохион байгууллаа.

“Хаан шонхор” дадлага сургуульд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрүүл мэндийн яам, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цөмийн энергийн комисс болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК зэрэг 12 байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, нисэх буудал дахь хими, биологи, цацраг, цөмийн террорист үйлдлийн үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр дадлага сургуулийг хийлээ.

Дасгал сургууль нь нисэх буудал дахь террорист үйлдэл, гамшиг, ослын үеийн хариу арга хэмжээг олон улсын стандартын дагуу төлөвлөн хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоо, харилцан ажиллагааг сайжруулахад ач холбогдолтой гэдгээрээ онцлог юм.

Терроризмтой тэмцэх зөвлөлөөс энэ удаагийн дадлага сургуулийг олон улсын байгууллагуудтай хамтран анх удаа зохион байгуулсан бөгөөд дадлага сургуульд оролцогч байгууллагуудын идэвх, оролцоо жил бүр нэмэгдэж байна.Цаашид төслийн багтай хамтран бүс нутгийн хэмжээний дадлага сургуулийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

| “Хаан шонхор” тусгай ажиллагааны дадлага сургуульд оролцлоо | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.