АНУ-ын нэрт жүжигчин Харрисон Фордын жолоодож явсан жижиг нисэх онгоц, Лос-Анжелес хотод байх “Венеци” гольфийн талбайд осолджээ. Жүжигчиныг яаралтай түргэн тусламжийнхан эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн хойноо өөрийн биеийн байдалд ноцтой гэмтэл учраагүй талаараа твиттэр хаягтаа “жиргэсэн” байна.
Эдүгээ 72 настай жүжигчин Харрисон Форд олон жилийн турш онгоц, нисдэг тэрэг жолоодсон туршлагатай нисэгч бөгөөд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа осолдож байсан ч ноцтой бэртэж байгаагүй юм. Одоогоор тус улсын цагдаагийн байгууллага ослын шалтгааныг мөрдөн шалгаж байгаа ажээ.
| Жүжигчин Харрисон Фордын онгоц осолджээ | ||
| Үзсэн: 792 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.