АНУ-ын баруун хэсгийн Юта мужид өнгөрөгч баасан гарагт ээж, охин хоёр автомашины осолд орж, тэрхүү ослоос 18 сартай охин нь амьд гарсан талаарх мэдээлэл дэлхий нийтийг гайхшруулж байна. Тодруулбал, өнгөрөгч баасан гарагт Юта голд осолдсон автомашиныг гаргаж авсан бөгөөд энэхүү машинд 25 настай Лили хэмээх бүсгүй, 18 сартай охиныхоо хамт зорчиж явсан аж. Ослын улмаас ээж нь нас барсан хэдий ч 18 сартай бяцхан охин нь амьд гарсан байна. Тэрбээр 14 цагийн турш хүйтэн голд осолдсон машин дотроо үхэлтэй тэмцэлдэн амь гарчээ.

Эх сурвалжуудын ярьж буйгаар голд осолдсон машиныг нэгэн загасчин харж, цагдаагийнханд дуудлага өгсөн байна. Цагдаагийнхны мэдэгдсэнээр охиныг амьд гарахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол суудлын бүс байсан аж. Охиныг ээж нь тусгай хүүхдийн суудалд суулган бүсийг нь зүүсэн байсан бөгөөд машин осолдохдоо доош харж унасан учир усанд уналгүй бүсэндээ зүүгдэж үлдсэн байна.

Түргэн тусламжийнхан ослын газарт очиход охин хөлдөлтийн байдалтай байсан бөгөөд харьяа мужийн эмнэлэгт охиныг эмчилж байгаа аж.
Түүнчлэн ээж, охин хоёр 20 хүрэхгүй минутын зайд орших эцэг, эхийнхээ гэрт айлчлаад гэрээ рүүгээ буцаж явахдаа ийнхүү осолдсон аж. Одоогоор ослын шалтгаан тодорхой болоогүй байгаа юм. Лилигийн аав сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Охиныг минь сайхан сэтгэлтэй олон хүн хүрээлдэг байсан. Тэр хүмүүс ач охинд минь анхаарлаа хандуулах болно. Ач охинд минь шаардлагатай эмчилгээг хийлгэх хөрөнгийг олон хүний тусламжтайгаар бүрдүүлж байна” хэмээн ярьжээ.

| 14 цагийн турш үхэлтэй тэмцэлдсэн бяцхан охин | ||
| Үзсэн: 5020 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.