Сербийн Засгийн газар өнгөрөгч ням гарагт онгоцны ослоор нас барсан тав хоногтой хүүгийн араас орон даяараа гашуудал зарлаж, хүндэтгэл үзүүлсэн юм. Тодруулбал, Сербид төрөөд тав хонож буй нярай амьсгалын дутагдалд орсон байсныг аврах албаны нисдэг тэргээр эмнэлэг рүү хүргэж явсан онгоц осолдож, аврах багийн дөрвөн хүн, хоёр эмнэлгийн ажилтан, тав хонож буй нярай хүүхэд амь үрэгдсэн аж.
Онгоцны ослын шалтгааныг өтгөн манангийн улмаас болсон гэж албаныхан мэдээлж байгаа юм.
| Тав хоногтой нярай амиа алджээ | ||
| Үзсэн: 4436 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.