Шууд Chart

Мексикт томоохон бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ

2015-03-19 16:33:19

Өнгөрөгч хоёрдугаар сарын 27-ны өдөр Мексик улсад нэлээд томд тооцогдох "Knights Templar" бүлэглэлийн удирдагч Сервандо Гомезийг баривчилсан билээ. Энэ сарын эхээр харин Мексикийн холбооны тусгай хүчин Монтеррей хотын тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллоос хар тамхи нууцаар худалдан борлуулдгаараа зартай “Зетас” бүлэглэлийн лидер Омар Тревиног баривчилсан байна. Өнөөдрийг хүртэл Z-42 гэх нэрээр алдаршсан Омар нь 2013 оны долоодугаар сард тухайн үед тус бүлэглэлийн лидер байсан ах Мигель Ангел Тревино (түүнийг Z-40 гэж хочилдог)-г баривчлагдсаны дараа “Зетас” бүлэглэлийн шинэ удирдагч болсон юм. Түүнийг баривчлахад туслаж, үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд АНУ-ын Дотоод хэргийн яам таван сая ам.доллар, Мексикийн Засгийн газар хоёр сая ам.долларыг амлаад байсан юм.
 


Мексикт томоохон бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ  
Үзсэн: 2004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй